| |
Видео
Шинэ мэдээ
Жүдо Азийн АШТ: О.Ууганбаатар, Ц.Цогтбаатар нар Азийн аварга боллоо
Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Эхний өдөр нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр 2 алт 1 мөнгөн медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж Азийн аварга боллоо. Мөн 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны Ш.Болтабоевыг цаг дуусах мөчьэй зэрэгцэн ялж Аваргын алтан медаль хүртлээ.
Ч.Амар