![]() |
Видео
Шинэ мэдээ
Далай ламын бие сайжирч, эмнэлэгээс гарлаа
Тэрбээр "Далай ламын биеийн байдал тайван байгаа. Тиймээс эмнэлэгээс гарахаар болсон. Тэрбээр эмнэлэгээс гарсан ч эмээ үргэлжлүүлэн ууж, шаардлагатай гэвэл дахин шинжилгээ өгнө" гэж ярьжээ.
Далай лам гурван өдрийн өмнө Энэтхэгийн Дармсала хот дахь өргөөндөө байхдаа гэнэт бие нь муудаж, Шинэ Дели хотын Макс эмнэлэгт хүргэгджээ.
Шинжилгээгээр тэрбээр уушгины хатгаа туссан болохыг тогтоосон байна.
Өдгөө 83 настай Далай лам 60 жилийн тэртээ төрсөн нутаг Түвдээсээ нууцаар гарч, Энэтхэгт хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ.
