|
Видео

Шинэ мэдээ

Далай лам өнөөдөр онлайнаар ном уншина гэв

Далай лам өнөөдөр онлайнаар ном уншина гэв

 


Өнөөдөр 10.00 цагаас Далай лам Энэтхэг улсын Драмсала хот дахь өөрийн номын өргөөнөөсөө "Монгол Сүнчой-2019” номын айлдварыг онлайнаар унших юм байна. Мөн Далай ламын айлдвараар "Их Богд Зонхова ламын шүтэн барилдлагын магтаал”, "Бодь мөрийн зэргийн хураангуй утга” гэсэн хоёр номыг монгол хэлний орчуулгатайгаар сүсэгтэн олонд үнэ төлбөргүй тарааж, номонд даган баясах боломжийг өгч буй аж.

Уг арга хэмжээ "Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд сүсэгтэн олонд үнэ төлбөргүй. Далай багшийн айлдварын урилгыг үнэ төлбөргүй тараагаад аль хэдийнэ дууссан байна. Гэхдээ урилгыг аваад ирж амжаагүй хүмүүсийн суудалд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныг оруулна гэдгийг "Ламын гэгээн монгол сүнчой” ТББ-ын зохион байгуулагчид хэлж байв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler