|
Видео

Шинэ мэдээ

Венесуэл Америкийн улсуудын байгууллагаас гарахаар төлөвлөж байна

Венесуэл Америкийн улсуудын байгууллагаас гарахаар төлөвлөж байна

 


КАРАКАС. /TASS/. Венесуэл улс Америкийн улсуудын байгууллагаас /АУБ/ энэ сард гарахаар төлөвлөж байна гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ.

"АУБ-аас гарах шийдвэрээ Венесуэлийн Засгийн газар хоёр жилийн өмнө өгсөн холбогдох хүсэлтийн дагуу энэ сарын 27-нд батална. Венесуэл улс АНУ-ын засаг захиргааны эрх ашигт үйлчилдэг байгууллагын гишүүн байх боломжгүй гэж үзэн ийм шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо АУБ-д суух төлөөлөгчөөр Густаво Тарре Брисеньог томилсон явдал нь Вашингтоны зорилгыг биелүүлэхийн тулд "улсын гишүүнчлэлд дарамт, шахалт үзүүлэх бүдүүлэг арга заль юм” гэж Венесуэлийн ГХЯ мэдэгджээ.

АУБ-ын бүрэлдэхүүнээс гарах тухай мэдэгдлийг Венесуэлийн эрх баригчид 2017 оны дөрөвдүгээр сард тус байгууллагад хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.