|
Видео

Шинэ мэдээ

Бидний зовлон

Бидний зовлонДээр, дооргүй бидний зовлон ерөөсөө л надад юу оногдох вэ дээр л байдаг. Өнө эртнээс өөрсдийн оногдох хувийн төлөө л улсаа ядрааж доройтуулж иржээ. Өгөөдэй хаанаас хойш ер нь л ах дүү нарын хэн нь хаан болох ёстойгоо махир сэлмээр шийдсэн. Халх, Ойрдын хэн нь төрд зонхилж байхаа шийдэж чадахгүй ноцолдсоор Манжийн хоол болсон түүх байна.
 
Зөвхөн ихэс, ноёдын хагаралаас гадна иргэдийн дунд ч өөрт юу оногдох тал дээр л голлон анхаараад байх шиг. Тиймээс л сонгууль болгонд аль их өглөх амалсан нам нь ялалт байгуулчихдаг. Энэ яахав. Улаанбаатар хот хүн ихтэй боллоо гээд шуугилдаж байна. Хүн ам төвлөрнө гэдэг өргөн утгаараа бол тийм ч муу зүйл бас биш л дээ. Ядаж л бизнес эрхлэхэд зах зээл өргөнтэй болоод байна гэсэн үг. Харин энэ дөрвөн хайрханыхаа дунд хэрхэн соёлт хүн төрөлхтөн шиг тав тухтай амьдрах вэ гэдэг асуудал болоод байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагууд "Автозамын татвартай болъё”, "Нийслэлийн иргэний татвар бий болговол ямар вэ” гэх зэргээр яриа хэлэлцээр хийдэг. Ухаандаа тухайн татвараас олсон мөнгөөр нийслэлээ тордох гээд байгаа юм. Гэтэл цахим ертөнцөөр ийм зүйл ярьсан хүмүүсийг элдвээр доромжилж, хочлоод эхэлсэн болохоор таг чиг болчих шиг боллоо. Одоо дахиад татвар ярих зоригтой хүн гарахгүй байх.
 
Саяхан Япон улсын Засгийн газар татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бололтой юм. Их өндөр хөгжилтэй шигээ өндөр өртэй орон юм байна л даа. Тийм болохоор өр ширнээсээ салахын тулд татвараа нэмсэн юм байх. Нэгэн телевизийн сурвалжлагч гудамжинд явж байгаа хүмүүсээс сэтгэгдлийг нь авч байна. Бүгдээрээ л Шинзо Абэгийн Засгийн газрыг хараах байх гэсэн тэгдэггүй бололтой. Харин ч иргэд нь татвар нэмсэнд дуртай байгаагаа илэрхийлцгээх аж. Тэд "Бидний хүүхдүүдэд үлдэх өр учраас эртхэн төлж эхлэх нь хэрэгтэй юм. Шинзо Абэгийн Засгийн газар сайн ажиллаж байна. Энэ хэвээрээ үргэлжлээсэй гэж хүсч байгаа. Татвар 10 хувиар нэмэгдлээ гээд амьдралд тийм ч айхтар дарамт болохгүй шүү дээ" гэцгээнэ. Манайхан "Гадаад өр ихтэй боллоо” гэж дээр, дооргүй л бачуурцгааж байна. Япон улсын жишээгээр өрнөөсөө гарчихъя гэвэл ямар араншин гаргах бол.
 
Нийслэл таймс
Ж.Энх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler