|
Видео

Шинэ мэдээ

“Бээжин” хятад хоолны газрыг 1 сая төгрөгөөр торгожээ

“Бээжин” хятад хоолны газрыг 1 сая төгрөгөөр торгожээ

 


"Бээжин” хятад хоолны газрын дотоод хяналт хангалтгүй байна гэдгийг НМХГ-аас мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, Маргад үйлчилгээний төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Бөхбат” ХХК-ийн "Бээжин” хятад хоолны газарт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад ажлын байранд хорхой шавьж байх үндэслэл тогтоогдоогүй байна. Харин хүнсний бүтээгдэхүүний агуулахтай боловч түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн хадгалах, хөргөх төхөөрөмжийн температурыг хянаж бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журамтай боловч дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй зөрчил илэрчээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг үндэслэн 1000 нэгжийн /1 нэгж = 1000 төгрөг/ шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгах хугацаатай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгч ажилласан байна.

Updown.mn 

56696866_2603240213036676_3674060967987118080_n


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler