|
Видео

Шинэ мэдээ

Израилийн Ерөнхий сайд нэн даруй нутаг буцна

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д хийж буй айлчлалынхаа хугацааг богиносгож, нутаг буцна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Газын зурвасаас даваа гарагийн өглөө Израилийн нутаг руу пуужин харвасны хариуд явуулах цэргийн ажиллагааг удирдахын тулд ийм шийдвэр гаргасан байна.  

 

Палестинчуудын харвасан пуужин Израилийн төв нутгийн хүн ам шигүү суурьшсан суурингийн орон сууцны байшинд тусаж, дэлбэрсний улмаас долоон хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа аж. 

"Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа эх орондоо нэн даруй буцаж, үйл ажиллагааг газар дээрээс нь удирдана” гэж Нетаньяху мэдэгдсэн байна. Батлан хамгаалах яамыг удирддаг тэрбээр Израилийн армийн Жанжин штабын дарга, Терроризмтай тэмцэх "ШАБАК" тусгай албаны удирдагч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнтэй утсаар хэдийнэ зөвлөлджээ. 

"Израил улс халдлагад өртлөө, үүний эсрэг бид цэргийн хүчээр хариу өгөх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Нетаньяхугийн даваа гарагт эхлүүлсэн айлчлал энэ сарын 27 хүртэл үргэлжлэх ёстой байв. "Голаны өндөрлөг бол Израилийн нутаг мөн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор хүлээн зөвшөөрөх явдал түүний айлчлалын гол үйл явдал болох ёстой байв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler