| |
Видео
Шинэ мэдээ
Иерусалимыг Израилийн нийслэл хотоор хүлээн зөвшөөрснөөсөө татгалзахыг Трампт уриалав
Палестины Үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр үг хэлэхдээ, Иерусалимыг Израиль улсын нийслэл хотоор хүлээн зөвшөөрснөөсөө татгалзахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт дахин уриалжээ.
Иерусалимыг Израилийн нийслэл хотоор хүлээн зөвшөөрснөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж, улсынхаа Элчин сайдын яамыг Тель-Авив хотоос тус хот руу нүүлгэн шилжүүлсэн билээ. Трампын энэ шийдвэр палестинчуудын дунд болон Арабын хэд хэдэн оронд эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Америкийн Элчин сайдын яамыг нүүлгэн шилжүүлэх ёслол тавдугаар сарын 14-нд буюу Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр болсон байна. Иерусалимд Элчин сайдын яамдаа нүүлгэн шилжүүлэх талаар Израиль улстай доод тал нь зургаан улс нухацтай хэлэлцээ хийсэн гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дөрөвдүгээр сард мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг