|
Видео

Шинэ мэдээ

Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп-д шалтгаан нь тодорхойгүй саатал олон улсад гарч, одоо ч үргэлжилсээр байна

Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп-д шалтгаан нь тодорхойгүй саатал олон улсад гарч, одоо ч үргэлжилсээр байна

 


Дэлхий даяар байх зарим хэрэглэгчдийн Фэйсбүүк, Инстаграм зэрэг аппууд сүүлийн 24 цагийн хугацаанд хэвийн ажиллахгүй байгаа аж. Тодруулбал нэвтэрч болох ч ямар нэг төрлийн контент нийтлэх, чат бичих, хүлээн авах зэрэг үйлдэл хийхэд алдаа заасаар байгаа аж.

Фэйсбүүкийн харьяанд байдаг Ватсапп (WhatsApp) харин ихэнх оронд хэвийн ажиллаж байгаа ч Парагвай, Энэтхэг, Бангладеш, Аргентин зэрэг орны хэрэглэгчид чат бичиж болохгүй байгаа талаар жиргэжээ.

Хэрэглэгчид Твиттер ашиглан уг асуудлын талаар мэдээлж эхэлснээс нэг цаг орчмын дараа Фэйсбүүк албан ёсны хаягаараа дамжуулан жиргэж, энэхүү нөхцөл байдал нь ямар нэг цахим халдлага биш гэжээ.

Тус жиргээнд "Зарим хэрэглэгчид Фэйсбүүк болон манай бусад аппуудыг (Инстаграм, Ватсапп) ашиглахад төрөл бүрийн алдаа гарч байгааг ойлгож байна. Үүнийг чадах чинээгээрээ хурдан шийдэхийг хичээн ажиллаж байгаа” гэжээ.

Фэйсбүүкийн харьяанд байдаг бас нэгэн компани нь Виртуал бодит байдал (VR) ашигласан төхөөрөмж, программ хөгжүүлдэг Oculus юм. Уг компанийн хэрэглэгчид мөн "Oculus-аар дамжуулан худалдан авч холбогдож тоглодог (multiplayer) тоглоомууд ажиллахгүй байна” зэргээр жиргэсэн байна.

Түүнчлэн цөөнгүй хэрэглэгчид Фэйсбүүкээ ашиглан нэвтэрдэг Tinder, Spotify зэрэг апп, платформууд ажиллахгүй байгаа талаар жиргэжээ. Одоогоор уг саатал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: The Verge


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler