|
Видео

Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг зориуд нууж байна гэв

Худалдааны хэлэлцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг зориуд нууж байна гэв

 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улстай хийж буй худалдааны яриа хэлэлцээнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Европын түншүүддээ өгөхгүй байгаа нь худалдааны хэлэлцээрт амжилт гарсан тохиолдолд хийсэн ажлаа гавьяа болгож, тохиролцооныхоо үр дүнг холбоотнуудтайгаа хуваалцах бодолгүй байгаатай нь холбоотой юм гэж  "The Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Өнгөрсөн оны 4 дүгээр сард Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордон уулзах үеэрээ худалдааны яриа хэлэлцээнд АНУ дангаар баримталдаг чиг хандлагааа өөрчилж, Хятадтай үүссэн худалдааны маргааныг зохицуулахын тулд Европын холбоотой нэгдмэл хувиар байхыг санал болгожээ. Хятадтай хийсэн зөвлөлдөх уулзалтын явцаас Францын эрх баригчдад мэдэгдэхээ амласан хэдий ч А.Макроны саналд Д.Трамп татгалзсан хариу өгсөн байна. Жил орчмын дараа Д.Трамп Хятадын эрх баригчидтай хийсэн худалдааны хэлэлцээрийнхээ төслийг Макрон болон Европын түншүүдээсээ нууж, хэлсэндээ хүрээгүй байна хэмээн тус сонин тэмдэглэжээ.

Гэсэн хэдий ч АНУ болон Хятад улсын худалдааны хэлэлцээг Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журам зөрчигдөж болзошгүй талаас нь Европын Холбооны улсууд анхааралтай ажиглаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler