|
Видео

Шинэ мэдээ

Гаалийн татварыг нэгэн зэрэг цуцлахыг ЕХ-нд санал болгожээ

Гаалийн татварыг нэгэн зэрэг цуцлахыг ЕХ-нд санал болгожээ

Гаалийн татвар, худалдааны саад тотгор мөн улсын татаасаас нэгэн зэрэг татгалзахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны /ЕХ/ эрх баригчдад  санал болгожээ. Энэ тухайгаа тэрбээр "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
АНУ болон ЕХ ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чөлөөт зах зээл, шударга худалдааг дэмжихэд хүргэнэ Д.Трамп үзэж байна. Гэсэн хэдий ч ЕХ ийм алхам авч хэрэгжүүлнэ гэдэгт тэрбээр эргэлзэж байгаа аж.
Д.Трамп өнөөдөр Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкертай уулзах бөгөөд худалдааны асуудлууд нь уулзалтын гол сэдвүүдийн нэг болох юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler