| |
Трамп: БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахад бэлэн
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт /2018.11.30-12.01/ Аргентин улсад болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахад бэлэн гэж мэдэгдээд тэрхүү уулзалтаар худалдааны дайныг төгсгөх тохиролцоонд хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
"Би энэ уулзалтад бүх насаараа бэлдсэн” хэмээн Дональд Трамп Флорида дахь өөрийн өргөөнд хийсэн хэвлэлийн бага хурал дээр ярьжээ. Үүний өмнө тэрбээр гадаад улс орнуудад үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн алба хаагчдад Талархлын баярын мэндчилгээг утсаар хүргэсэн байна.
АНУ 250 тэрбум ам.долларын үнэ бүхий Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулснаар Бээжин, Вашингтоны хооронд худалдааны дайн дэгдээд байгаа билээ. Үүний хариуд Бээжин 110 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий АНУ-ын бараа бүтээгдэхүүнд гаалийн албан татвар ногдуулаад байгаа юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN