| |
Видео
Шинэ мэдээ
Шингэрүүлсэн хий хүлээн авах боомтууд барина
"АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авахад зориулан хүлээн авах цогцолборуудыг барьж байгуулах боломжийг Европын Холбоо авч хэлэлцэж байна. Америкаас шингэрүүлсэн хий хүлээн авах ийм 9-11 боомт барих талаар бид Европын Холбоотой яриа хэлэлцээ хийж байгаа. Эдгээр байгууламжийг барих зардлыг Европын Холбооны төсвөөс гаргана” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте-тэй хамтран хийлгэсэн хэвэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Дональд Трамп болон Европын комиссын дарга Жан-Клод Юнкер нарын яриа хэлэлцээний үеэр ЕХ худалдааны дайнаас зайлсхийхийн тулд Америкийн талд хэд хэдэн буулт хийсэн тухай өмнө мэдээлж байсан юм.
Wall Street Journal сэтгүүлд мэдээлснээр, Европын холбооны эрх баригчид АНУ-аас худалдан авах шингэрүүлсэн хийн хэмжээг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн барааны гаалийн татварыг бууруулах, шар буурцгийн импортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэхийг ЕХ зөвшөөрсөн ажээ.
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг