| |
Видео
Шинэ мэдээ
Европын нэгдсэн арми байгуулах санааг нь дахин шүүмжилжээ
АНУ-аас хамааралгүйгээр европын нэгдсэн арми байгуулах хэрэгтэй гэж мэдэгдсэнээрээ Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон хүмүүсийн анхаарлыг өөрийнх нь нэр хүнд доогуур байгаа явдлаас холдуулахыг оролдож байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ингэж хэлэхдээ тэрбээр мөн Францад ажилгүйдлийн түвшин өндөр байгааг дурдсан байна.
Э.Макроны ЕХ-ны арми байгуулах талаархи санал болон Америкийн дарсанд татвар ногдуулахтай холбоотой мэдэгдэлд тэрбээр ийнхүү "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Сануулан дурдахад, Д.Трамп, Э.Макрон нар энэ сарын 10-нд Парис хотод уулзсан юм.