|
Видео

Шинэ мэдээ

Д.Зоригт, Д.Загджав нар мөрийтэй тоглож байгаад баригджээ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн баасан гаригт "Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан УИХ-ын гишүүн эрхэм З болон зарим бизнесмэн, албан тушаалтнуудыг баривчилсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан. Тэгвэл З хэмээх УИХ-ын гишүүн нь Д.Зоригт байсан талаарх албаны эх сурвалжийн мэдээлэл "Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн байна. Харин хамт тоглож байсан хүмүүс нь УИХ-ын гишүүн асан Д.Загджав, "Макс” группын захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хүмүүс байсан талаар ч дурджээ.

"Барс” захын архан талд буюу Баянгол дүүргийн нутаг дэсвгэрт, СУИС-ийн баруун хойно байрлах хоёр салбартай  "Вояж” зочид буудал нь Д.Зоригт гишүүний эхнэрийнх гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч анддаггүй гэнэ. Тэд "Барс” захын архан талд байрлах салбартаа мөрийтэй тоглож байгаад Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны гэнэтийн ажиллагааны үеэр "гэнэдэн” баригдсан юм байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа ч тэдгээр эрхмийг гадуур байцааж байгаа бөгөөд "Баригдсан нь бид болохоос хүн бүр л тоглодог шүү дээ” хэмээсэн талаар тус сонинд бичсэн байна.

УИХ-ын гишүүдийн дундаас хөрөнгө орлого, хураасан мөнгө, хөрөнгөөрөө толгой цохидог хүн бол Д.Зоригт. Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилладаг. 2008 оны сонгуульд 10-р тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон. 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Одод”, "Асуу”, "Миг даатгал”, "Кимон”, "Реалтор”, "Нэмнэ”, "Мэдуб”, "Новинза”, "Эф Эйч Ди”, "Эм Си Эс цамхаг” болон "Хайлааст”, "Гермес”, "Багануур”, "Орхон булаг”, "Орхон хөгжил” ХК-иудын хувьцааг эзэмшдэг. Жилийн орлого нь нэг тэрбум 244 сая 499 мянган төгрөг, гэр бүлийн орлого нь 110 сая 604 мянган төгрөг. Хадгаламждаа нэг тэрбум 270 сая төгрөгтэй гэж бүртгүүлсэн байдаг аж.

Б.ЦЭЛМЭГ

http://www.medee.mn/main.php?eid=55299

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler