|
Видео

Шинэ мэдээ

Ким Жөн Ун Пёньянд иржээ

Ким Жөн Ун Пёньянд иржээ

 


ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзсаны дараа шууд Пёньянд эргэн иржээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.

Ким Жөн Ун Вьетнамд тав хоногийн айлчлал хийсэн ба түүний тусгай галт тэрэг өнгөрсөн бямба гарагт тус улсын хойд нутгийн Донг Данг буудлаас хөдөлсөн билээ. Сүүлийн 55 жилд БНАСАУ-ын удирдагч Вьетнам улсад айлчилсан анхны тохиолдол энэ болсон юм.

"KCNA" агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Уны галт тэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 3 цагт Пёньян дахь буудалд ирсэн ажээ. БНАСАУ-ын удирдагчийг эрх баригч нам болон Засгийн газрын төлөөлөгчид угтан авсан байна. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler