|
Видео

Шинэ мэдээ

Автобусны суудлын бүрээсийг шинэчилж, ариутгал хийжээ

Автобусны суудлын бүрээсийг шинэчилж, ариутгал хийжээ

 


"Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс санаачилж 1, 2 дугаар баазын автобуснуудын хуучин суудлын бүрээсийг шинээр сольж, нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдыг ханиад томуунаас сэргийлэх зорилгоор ариутгалын бодис, алчуурыг жолооч нарт хүлээлгэн өгчээ.

Ариутгалын бодисоор автобусны бариул, хаалгыг өдөр бүр арчиж цэвэрлэж, баазын эмч, шалгах механикиуд хяналт тавин ажиллаж байна. Нийт зорчигчдыг нийтийн тээврээр зорчихдоо автобусны эд хөрөнгийг хайрлан, суудлын бүрээсийг бохирдуулахгүй соёлтой зорчихыг уриалж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.