|
Видео

Шинэ мэдээ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ЖОЛООЧ СОГТУУ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ЖОЛООЧ СОГТУУ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ

 

Нийслэл хотын гудамж замд есдүгээр сар гарсаар том оврын автобус техникийн саатлын улмаас унтарч замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл саатал үүсгэж иргэд жолооч нарыг ихээр бухимдуулж байгаа аж. Иймд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэллээ.

Шалгалтын үеэр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-р баазын жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler