|
Видео

Шинэ мэдээ

БНСУ зоосон мөнгийг хэрэглээнээс гаргана

БНСУ зоосон мөнгийг хэрэглээнээс гаргана

 


Зоосон мөнгийг хэрэглээнээс гаргах туршилтыг Өмнөд солонгост явуулж эхэллээ. Худалдааны дараа хариулт зоосон мөнгийг иргэдийн тээврийн хэрэгслээр зорчихдоо ашигладаг урьдчилсан төлбөрт карт руу шилжүүлэх туршилтыг өнгөрсөн мягмар гаригаас зарим худалдааны төвүүд хэрэгжүүлж эхэлсэн тухай "Yonhap” агентлаг мэдээлэв.

Хэрэв туршилт амжилттай болвол ирэх жилээс 1000, 5000, 10 мянга, 50 мянган вонны  зоосон мөнгийг гүйлгээнээс халж, хариултыг үйлчлүүлэгчийн дансад шууд шилжүүлэх юм.

"Korea Herald”  сонинд бичсэнэр солонгосын нийт хүн амын гуравны хоёр нь халаасандаа зоосон мөнгө авч явахаа нэгэнт больсон. Түүнчлэн зоосон мөнгө үйлдвэрлэх ажил нь зоосон мөнгөний үнэлгээнээс давж байгаа тул ард иргэд нь зоосон мөнгөнөөс татгалзахад бэлэн байгаа гэнэ. Туршилтын санаачилсан хүмүүсийн нэг болох Ча Хён Жин "Хэдийгээр урт хугацаанд чиглэсэн шийдвэр гаргаагүй байгаа боловч БНСУ ирээдүйд зоосон мөнгөний хэрэглээнээс бүрэн татгалзах боломжтой” гэлээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler