|
Видео

Шинэ мэдээ

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг аттестатчилна

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг аттестатчилна

 


Баян-Өлгий аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг энэ оны гуравдугаар сард аттестатчилалд хамруулна гэж аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай мэдэгдлээ.

"Өнгөрсөн сард аймгийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар "Архигүй Баян-Өлгий" дэд хөтөлбөрийг батлуулсан. Хөтөлбөрийн гол зорилго бол архины соёлтой хэрэглээг бий болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдал юм. Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар "Наурыз" баярын дараа ажлын хэсэг байгуулж, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэх цэгүүдэд аттестатчилах ажлыг зохион байгуулна. Холбогдох стандарт, шаардлагыг хангаагүй цэгүүдийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэдгийг тэрээр хэллээ.

Түүний тайлбарласнаар, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүд архи, согтууруулах ундаа худалдаалах 262, түүгээр үйлчилгээ үзүүлэх 31, нийтдээ 293 тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

Үйлдвэр худалдааны сайдын 2008 оны 05 тоот тушаалаар баталсан нормативаар согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цэгийн тоо нийслэл, аймгийн төвд хоёр мянган хүн тутамд нэгээс хэтрэхгүй, сумын төвд тус бүр нэг байхаар тогтоосон байдаг. Харин Баян-Өлгий аймгийн Өлгий сумд энэ үзүүлэлт найм дахин, сумдад 4-16 дахин хэтрээд байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн онд зөрчлийн хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн хүмүүсийн 93 хувь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдийн 95 хувь, бусад гэмт хэрэг үйлдэгсдийн 68 хувь нь зөрчил, гэмт хэргийг согтуудаа үйлдсэн гэсэн судалгаа гарсан байна.

 

Тийм учраас ард иргэд ч архи, согтууруулах ундааны зөвшөөрлийг  хавтгайруулан олгох, борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлэх асуудлыг цэгцлэхийг эрх бүхий байгууллагаас  шаардаж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler