|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32
22-01-2025, 18:29
22-01-2025, 18:25

Бүгдээрээ ЖДҮ-гээ мартах уу!

Ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин УИХ-ын гишүүд  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шиг хууль дуудсан цагт зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой. Гэтэл тэд УИХ-ын гишүүн гэдэг халдашгүй эрхээ бамбай болгож төрөөр даажигнаж байна.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татан шалгахаар болж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д хүргүүлсэн.  Гэвч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн УИХ-ын гишүүд хамгаалж үлдсэн билээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т очиж, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцаж, гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн. Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр, Л.Энхболд, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар уг тогтоолтой танилцан, гарын үсгээ зурсан тухайг бид мэдээлж байсан. 

Өдгөө Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан л хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг үл ойшоож, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцахгүй байгааг баттай эх сурвалжууд мэдээлэв. АТГ-аас удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн боловч "Хөдөө ажлаар яваа" хэмээх тайлбарыг өгчээ. Прокуроын байгууллагаас дээрх нэр бүхий хүмүүсийг гэмт хэрэгтэн гэдгийг нь нотлох хангалттай баримт уий учраас яллагдагчаар татаж тэд ч тогтоолтойгоо танилцаж гарын үсгээ зурсан. 

Түүнчлэн тэдний энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцэж ТББ-ууд  хөдөлгөөнүүдтэй нэгдэж тэмцэхээ илэрхийлсэн. Тодруулбал, ирэх сарын 2-ны өдөр "ЖДҮ хулгайчдын эсрэг сошиал жагсаал” зохион байгуулахаар болсон. Энэ талаар тус холбооны Р.Шинэгэрэл "Сүүлийн 20, 30 жилд Монголын төрд ил, далд хулгай дийлэхээ больсон. Сүүлдээ ил цагаандаа гарч, хууль зөрчин, нотлох баримттайгаар хулгай хийдгийг бид мэдэж байна. Энэ олон хулгай дотроос хамгийн ил тод, нотлох баримттай, эзэнтэй нь ЖДҮ-гийн хэрэг. Төрд олон жил бугшсан хэсэг бүлэг хүний хулгайтай монголчууд тэмцэж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх ёстой. ЖДҮХС-аас хулгай хийсэн төрийн өндөр албан тушаалтнууд ялангуяа УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар 8 хүртэлх жилийн хорих ял эдлэх ёстой. Тиймээс бид энэ хүмүүсийг ёсзүйн, хуулийн хариуцлага хүлээтэл тэмцэнэ” хэмээн ярьсан юм. 

Хэрвээ УИХ-ын гишүүд тэднийг хамгаалаагүй бол тэд хуулийн өмнө зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих байсан. Гэтэл бүрэн эрхтэйгээ үлдсэн ЖДҮ-чин гишүүд  УИХ-ын хамгаалуулж ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэргээс мултрах гэж хичээж явна. Тиймээс л аргаа барсан ард түмэн тэднийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийхээр болсон нь энэ билээ.

Ямартай ч хэдхэн хоногийн дараа УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон. Уг асуудлыг заавал хэлэлцэх ёстой гэсэн олон гишүүд ч буй юм билээ. Хэрвээ хэлэлцэхээр бол прокурорын байгууллага УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналтай байгаагаа уламжлах байх. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-аас нийт 134 аж ахуй нэгж зээл авсан байгаагаас 122 нь УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани байсныг шалгалтаар тогтоосон учраас хуулийнхан УИХ-ын даргыг шавдуулахаар болсон нь энэ аж. Юутай ч хэрхэхийг харах л үлдлээ. 

Erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler