|
Видео

Шинэ мэдээ

Нярай охиноо зочид буудалд хаясан эх олдоогүй байна

Нярай охиноо зочид буудалд хаясан эх олдоогүй байна

 


Хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны "Secret” зочид буудлын өрөөнд өөрийн төрүүлсэн 14 хоногтой эмэгтэй нярайг үлдээж явсан тухай мэдээлсэн билээ.
Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчид очиход 14 хоногтой эмэгтэй хүүхдийг өлгийдөн үлдээсэн байсан аж. Буудлын ажилтнуудын хэлж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй 15 цагийн орчимд орж ирээд "Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа хэмээн өрөө авсан. Харин удалгүй гарч ирээд "Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад ирээгүй. Ээжийгээ гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ.
Буудлын өөрөө рүү ороод харахад хүй нь цөвлөөгүй нялх охин хүүхэд байсан төдийгүй хажууд нь уутанд арван ширхэг памперс үлдээгээд явсан байжээ.
14 хоногтой нярай хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн бөгөөд ээжийг нь эрэн сурвалжилж байгаа аж.
 Хүүхдээ санаатайгаар буудлын өрөөнд орхисон ээжид Хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутган шалгах юм.
Мөн Эрүүгийн хуульд заасанчлан эх нярай хүүхдээ хаясан бол эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран яллах аж. Хуулийн дагуу өөрийн хүүхдээ хаясан, төөрүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэж, хорих ял оноодог байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler