|
Видео

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Төр ашиггүй, зардал ихтэй өмчүүдээ хувьчлах нь зүй ёсны асуудал

Л.Оюун-Эрдэнэ: Төр ашиггүй, зардал ихтэй өмчүүдээ хувьчлах нь зүй ёсны асуудал

 


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн өмчтэй холбоотой асуудлаар холбогдох албаныхантай уулзлаа. Тодруулбал, 1992 онд төрийн өмчийн 1900 орчим аж ахуй нэгжийг 330 орчим тэрбум төгрөгөөр хувьчилсаны үр ашгийг тооцох ажлын хэсгийг Засгийн Газрын тэргүүн дэд дарга Д.Баясгалангаар ахлуулан байгуулав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Цэнхэр, ягаан тасалбар, менежментийн хувьчлалтай холбоотой асуудлууд шударга бус гэх хардалтыг нийгэмд төрүүлж байна. Хувьчлагдсан ААН-үүд үнэхээр өнөөдрийг хүртэл ногдол ашиг тараах хэмжээнд ашигтай ажиллаж чадахгүй байна уу, эсвэл татвар нуун дарагдуулах замаар ашгаа худал мэдүүлж байна уу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ажлын дэд хэсгүүд байгуулж болно. Үүний дараа "2018-2020 онд төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл батлах" тухай бид ярих боломжтой. Ер нь төрийн өмчийг хувьчлах нь буруу биш. Энэ бол зах зээлийн нийгэм. Төр ашиггүй, зардал ихтэй өмчүүдээ хувьчлах нь зүй ёсны асуудал. Гэхдээ эхлээд эхний хувьчлалтай холбоотой асуудалд дүгнэлт гаргаж, Засгийн газар, УИХ-д танилцуулсны дараа үргэлжлүүлэн хөдлөх нь зүйтэй" гэдгийн онцолсон байна.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler