| |
Төрийн банкийг хувьчлах асуудлыг хойшлуулжээ
Өнгөрсөн онд УИХ-ын намрын чуулганаар Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа зарим төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчлахаар санал оруулаад байсан билээ. Тухайлбал, Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк гэх мэт томоохон аж ахуй нэгжүүдийг хувьчлах нь зүйтэй хэмээн Сангийн яамнаас үзсэн юм.
Тэгвэл энэ удаад Төрийн банкны хувьчлалтай холбоотой асуудал хойшлогджээ. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдрийн чуулганы хуралдаанд, "Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөц энэ бүхнээ харж гаргасан тоо. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа.
Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцъё гэсэн” гэх мэдээллийг гишүүдэд өгөв.
Н.Түвшин