|
Видео

Шинэ мэдээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн хууль зөрчиж байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн хууль зөрчиж байна

 


Ийм гомдол төрийн албан хаагчдын зүгээс гарах болов. Цагаан сарын шиний дөрөвнөөс  хойш Засгийн газрын яамд, агентлагууд үйлээ үзэж байгаа бололтой.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-аар томилогдсон даруйдаа сар шинийн баяраар хүртэл зарим яам, агентлагийн удирдлагуудыг дуудаж үүрэг чиглэл өгч ажиллуулсан байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 8-ны баасан гаригт Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгосон. Тэр өдрийг сар шинийн баярын өмнөх Засгийн газрын хуралдаанаас амралтын өдөр болгохоор шийдчихсэн байв.

Гэвч тэр өдрөөс хойшх бүх амралтын өдрөөр ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, ер нь бүх яам агентлагийнхан ЗГХЭГ-ын даргын "тушаал”-аар ажиллах болсон байна.

МАН-ынхан 2016 оны сонгуулиар ялалт байгуулж, эрх мэдэлд хүрснээсээ хойш хоорондоо "зодолдсоор” өнөөдрийг хүрчихээд, тэгж алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд төрийн албан хаагчдыг хөлдөө чирж байна.

Монгол Улс хуультай. Хуулийн дор амьдарч, хуулийн дагуу ажиллах ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-т "…Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна”, 70.2-т "…Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман хүртэл цаг байна”, , 70.3-т "…Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж заасан. Мөн 77.1-т "….Бямба, ням гаригт нийтээр амарна” гээд 53.1-т "…Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан байдаг.

Эндээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг.

Тэгэхээр төрийн албан хаагчдыг илүү цагаар ажиллуулсны цалинг Л.Оюун-Эрдэнэ өөрөө төлөх үү гэдэг асуудал ч босч ирж болох юм.

 "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler