|
Видео

Шинэ мэдээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Д.Сумъяа нар Германд зодоглоно

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Д.Сумъяа нар Германд зодоглоно

 


Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн энэ оны хоёр дахь Их дуулга тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээнд 97 орны нийт 683 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч хүч үзэх юм байна.

150 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Баасанжаргал, -78 кг-д Ш.Сэржмядаг, +78 кг-д Э.Гандиймаа нар зодоглох юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар барилдахаар болжээ. Энэ тэмцээнд ойрд зодоглоогүй манай аваргууд оролцох болсон нь сонирхол татаж байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler