|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жудоч Осакагийн Их дуулгад зодоглоно

Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жудоч Осакагийн Их дуулгад зодоглоно

 


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн их дуулга тэмцээн билээ. Тэгвэл "Бага Дэлхийн аварга" хэмээгддэг уг тэмцээн энэ жил байршлаа солин Осака хотод болох гэж байна. Учир нь 2019 оны жүдо бөхийн ДАШТ Токио хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор энэ жилийн их дуулга тэмцээнийг Осака хотод зохион байгуулахаар болжээ.


Энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох тус тэмцээнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11 жүдоч, эмэгтэй 3 жүдоч нийт 14 тамирчин оролцох мэдүүлгээ өгчээ.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн Токиогийн "Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан юм.

Б.ОД


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler