| |
Видео
Шинэ мэдээ
Ирэх 3, 4 дүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
3, 4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градусаар дулаан байна гэдгийг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллэсэн. Цаг агаарын хэм дулаан, хур тунадас багатай байгаа учир хөдөө орон нутагт хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөртэй байна. Иймд улсын онцгой комиссоос 01 тоот албан даалгаварыг гаргалаа. Албан даалгаварт Батлан хамгаалахын сайд, БОАЖ-ын сайд, Хил хамгаалах газрын дарга зэрэг улсын онцгой комиссын орлогч дарга, гишүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг үүрэг болголоо.