|
Видео

Шинэ мэдээ

Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү хална

Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү халнаУс, цаг уур, орчны хүрээлэнгийн урьдчилсан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос цаг агаарын төлөвийн талаар  тодрууллаа.

 

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун байна. Ер нь энэ зун хэр их халах вэ?

 

-Говийн аймгуудын нутгаар хур тунадас их орлоо. Мөн баруун аймгуудын нутгаар ч гэсэн бороо орж байгаа. Гэсэн хэдий ч өвөл нь цас бага орсон, хавар нь хүйтэн шуургатай байсан учраас хуурайшилт ихтэй байна. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард сэрүүхэн байсан учраас ихэнх аймгуудад ногооны гарц муу  байна. Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү халах төлөвтэй байна.

 

-Зарим аймгуудад өвс ногоо муутай байгаагаас бог мал муудаж байна. Долдугаар сард цаг агаар ямар байх бол?

 

-Долдугаар сарын цаг агаарын мэдээ албан ёсоор гараагүй. Гэхдээ урьдчилсан байдлаар их халуун байх төлөвтэй  байгаа. Баруун болон говийн аймгуудаар бага зэрэг бороо орох төлөвтэй  байгаа ч газар тариалангийн бүс нутгаар өдөртөө +30 градусаас буухгүй. Зарим үед  +36 градус хүртэл хална. Энэ хэрээрээ төвийн аймгууд тэр дундаа Орхон, Сэлэнгийн сав газраар хуурайшилт нэмэгдэнэ. Манай байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлэг гаргаж, холбогдох газруудад нь мэдээлэл өгнө.

 

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler