|
Видео

Шинэ мэдээ

Засгийн газраас Хөгжлийн банкинд шалгалт хийнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ахлах болжээ.
Ажлын хэсэгт Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөг багтжээ. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ сайд, "Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийж, эхний тайлангаа 14 хоногийн дотор танилцуулахыг үүрэг болгосон. Ажлын хэсэг Хөгжлийн банк хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх мөн "Чингис”, "Самурай” бондын эргэн төлөлт, тус банкккны санхүүгийн өнөөгийн байдал, бүтэц, зохион байгуулалт оновчтой эсэхийг шалгана. Түүнчлэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ хэлэлцээрт шалгалт хийх юм” гэлээ.
Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзана.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler