|
Видео

Шинэ мэдээ

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэл сонсоно

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэл сонсоно

 

"Чингис бонд”, "Самурай бонд”-ын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан мөн хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж магадгүй гэсэн асуудлаар Хөгжлийн банкны удирдлага болон бусад албаныхныг АТГ-аас шалгаж байгаа билээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.

Хамгийн гол нь бондын мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, их хэмжээний мөнгийг хаана юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болсон, мөн зээл хэлбэрээр аж ахуй нэгж байгууллагуудад олгосон ч эргэн төлөлт байхгүй замхарсан гэх асуудлаар "их мөнгөний”хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногт Хууль зүйн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх Ажлын хэсгийн мэдээллийг сонсож хэлэлцэх аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler