| |
С.Уилльям теннисчдийн чансааны 10-д багтлаа
Мэргэжлийн талбайн теннисний "Их Дуулга” тэмцээний 23 удаагийн аварга алдарт С.Уилльям анхны охиноо өлгийдөн авснаас хойш анх удаагаа эмэгтэй теннисчдийн чансааны 10-д багтлаа.
Эмэгтэй теннисчдийн буюу WTA-н чансаа өчигдөр албан ёсоор гарсан. С.Уилльямс хамгийн сүүлд 2017 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш их дуулга тэмцээний цом хүртээгүй. Мөн оны есдүгээр сард анхны охиноо төрүүлсэн.
С.Уилльямс бол эмэгтэй мэргэжлийн талбайн теннисчдийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг бөгөөд нийт 319 долоо хоног чансааг тэргүүлж байсан бөгөөд энэ амжилтаараа Ш.Графф болон М.Навритилова нарын дараа орох үзүүлэлт ажээ.
Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 14-ий өдөр дэлхийн чансааг тэргүүлж байсан. Түүнээс хойш анхны хүүхдээ төрүүлж хэсэг хугацаанд кортноосоо хөндийрөөд байсан ба 2018 онд чансааны 491 хүртэл уруудсан юм.