|
Видео

Шинэ мэдээ

Д.Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн гэдгээ илэрхийлжээ

 

БНАСАУ-тай холбоотой цөмийн асуудлыг зохицуулахад хүчин чармайлт гаргасных нь төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн гэдгээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тойруу утгаар илэрхийлжээ.

 


АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын пуужин, цөмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Ш.Абэ өөрийг нь Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн тухай Д.Трамп энэ сарын 15-нд мэдэгджээ. Нобелийн хороо руу илгээсэн захидлынхаа хуулбарыг Японы Ерөнхий сайд өөрт нь өгсөн гэж Д.Трамп ярьсан байна.

 


Парламентын доод танхимын төсвийн комиссын хэлэлцүүлгийн үеэр Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн анхны уулзалтыг Ш.Абэ түүхэн уулзалт гэж дахин нэрлэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler