| |
Видео
Шинэ мэдээ
2019 оны Нобелийн шагналд Д.Урианхай нэр дэвшинэ
Нобелийн шагналын хорооноос 2019 онд утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол зохиолийг нэр дэвшүүлэх саналыг ШУА-д ирүүлсэн. Тэгвэл 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналд Монгол Улсаас зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай нэр дэвшихээр болжээ.
Дамдинсүрэнгийн Урианхай. 1940 оны долдугаар сарын 29-нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 2002 онд "Алтан Өд”, 2003 онд "Болор цом” наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд "Алтан Өд” шагнал хүртэж байсан. Тэрбээр 2017 онд "Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон юм.
Нобелийн шагнал нь жил бүр тогтмол болдог дэлхийн хэмжээний томоохон наадам бөгөөд зургаан төрлөөр шилдгүүдийг тодруулж буй.
2014 онд НҮБ-ийн зэвсгийн шинжээч, доктор, Д.Эрдэнэцогтод Нобелийн Энхтайваны төлөөх шагнал хүртсэн. Тэрбээр НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг бөгөөд даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн ийнхүү шагнасан билээ.