|
Видео

Шинэ мэдээ

М.Энхболдын охин Э. Хуланг үүрэгт ажлуудаас нь чөлөөлжээ

М.Энхболдын охин Э. Хуланг үүрэгт ажлуудаас нь чөлөөлжээ

 М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас 2019 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр огцруулсан. Удтал сүр дуулиан дагуулсан халаа сэлгээтэй зэрэгцэн түүний ганц охин Э. Хуланг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлжээ. Энэ тухай Э.Хулангаас утсаар тодруулахад "Одоогоор утсаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв. МАН-ын толгой лидерүүдийн нэг М.Энхболд Э.Хулангаа өөхөнд хучсан бөөр шиг нандигнан хайрладаг ч өөрийн залгамж халаа болгож улс төрд оруулсан. Тэрээр 2016 онд орон нутгийн буюу сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, СХД-ийн Иргэдийн хуралд 6 дугаар хорооноос төлөөлөн сонгогдсон. Тус дүүргийн НАМЭХ-ны тэргүүнээр ажиллаж байсан Э.Хулан нь 2018 оны 10 дугаар сараас Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргаар томилогдсон юм. Бяцхан охин байхдаа аавынхаа намд элсэхийг мөрөөдөж 16 насны босго алхсан тэр өдрөө МАН-д элсэх өргөдлөө өгсөн ч хэд хоногийн дараа боломжгүй гэсэн хариуг сонсож байсан удаатай. Учир нь тэрбээр насанд хүрээгүй байсан юм. Хоёр жилийн дараагаар 18 нас хүрмэгцээ улаан батлах өвөртөлж, 2017 оны шилдэг улстөрч болсон. 
2010- 2013 онд Лондон хот, Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн Э. Хуланг улс төрд хөл тавих цаг нь болоогүй байсан хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байсан. 
    500 мянган еврогийн үнэтэй "Rolls Royce” машин, бенз жийпний цуваа хотын гудамжийг бүрхэж байсан 2015 оны хуримнаар нь Монголын нэртэй парламентич, намын дарга М.Энхболдын ганц охиныг гэх улс төр, нийгэм соёлын алдартнууд бүгдээр Шангрила зочид буудлыг доргитол хурим найрлаж байсан. Орон нутгийн сонгуулийн үеэр "Би аливаад уян зөөлөн, торгон мэдрэмжтэй, амьдралд ойр, үнэний талд зогсох үедээ иртэй хатуу байх болно” хэмээн өөрийгөө сурталчилж байсан Э.Хулангийн ажлыг ийнхүү булааж байгаа МАНАН дэглэмийг эсэргүүцэгчидийн дараагын алхам юу байх вэ?

 



tug.mn


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler