|
Видео

Шинэ мэдээ

ОХУ олон улсыг холбодог интернет сүлжээнээс гарах туршилтыг эхлүүлэх гэнэ


ОХУ-ын эрх баригчид цахим аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор олон улсыг холбодог интернэт сүлжээнээс гарч, бие даах туршилтыг эхлүүлэх болсон тухай ТАСС агентлаг мэдээлжээ. Туршилт ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх гэнэ.

Интернэт сүлжээнээс гарснаар ОХУ-ын нийгмийн амьдралын тухай мэдээ, нийтлэлүүд зөвхөн дотоод хэрэгцээнд зориулагдана. Иргэд интернэтэд орохгүй байх нь цахим халдлагаас сэргийлэх хамгийн зөв алхам болно гэж тус улсын эрх баригчид үзэж байгаа гэнэ.

1502455961_karta_mira ОХУ олон улсыг холбодог интернэт сүлжээнээс гарах туршилтыг эхлүүлэх гэнэ

Туршилт, төслийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардагдахаас гадна иргэдийн оролцоотой дэмжлэгүүд чухал нь байх гэнэ. НАТО болон АНУ зэрэг барууны орнууд ОХУ-ын Засгийн газрыг олон улсад кибер халдлага зохион байгуулдаг хэмээн байнга буруутгаж ирсэн. Нэг жишээ нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн гэх дуулиан юм.

2018 онд Төрийн думын гишүүд парламентдаа бие даан үйл ажиллагаагаа явуулах технологийн шинэчлэл хийх хуулийг төслийг  танилцуулжээ. Төсөлд "DNS” гэх дотоодын сүлжээг бий болгох асуудал багтсан байжээ. Тус улс дотоодын сүлжээтэй болсоны дараа олон улсад байрлах серверүүд доголдсон ч өөрсдийн сүлжээ тасралтгүй, бие даан ажиллах давуу талтай гэж үзэж байгаа юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler