| |
Видео
Шинэ мэдээ
Олны анхаарал татсан шүүх хурлын тов
Энэ сард болох олны анхаарал татсан шүүх хурлын товыг танилцуулж байна. Ирэх баасан гариг буюу энэ сарын 15-ны өдөр 09.30 минутаас Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх танхимд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох шүүх хурал болно.
Мөн энэ сарын 18-ны өдөр М.Сономпилд холбогдох хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 10.00 цагаас эхлэх бол Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 минутаас тус тус товлогдлоо.
Харин "Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал товлогдоогүй байна.
Б.Лхам