|
Видео

Шинэ мэдээ

“Beatles” хамтлагийн тухай шинэ баримтат кино хийж байна

Их Британийн домогт "Beatles” хамтлагийн тухай шинэ баримтат киног бүтээж байгаа бөгөөд энэхүү киног урьд өмнө нь огт цацагдаж байгаагүй дүрс бичлэгүүдэд үндэслэн хийж байгаа аж. Энэ тухай "Beatles” хамтлагийн албан ёсны цахим хуудас лхагва гарагт мэдээлэв.

 

Энэхүү баримтат киног "Beatles” хамтлагийн хамгийн сүүлийн буюу 1969 оны нэгдүгээр сарын 30-ны тоглолтын 50 жилийн ойд зориулан бүтээж байгаа ажээ.

Хамтлагийн гишүүд асан Пол Маккартни, Ринго Старр, Жон Ленноны эхнэр Йоко Оно болон Жорж Харрисоны эхнэр Оливия нарын хамтын ажиллагааны талаар өгүүлэх төслийг найруулах гэрээнд "Бөгжний эзэн” киноны найруулагч Петер Жэксон гарын үсэг зурсан байна.

"Beatles” хамтлагийн сүүлийн цомог болох"Let It Be"-г бичүүлж байсан1969 оны нэгдүгээр сарынүйл явдлыг бичсэн,олон нийтэд дэлгэж байгаагүй дүрс бичлэгүүдийг уг төсөлд ашиглаж байгаа ажээ.

"Хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд урт удаан хугацааны мөрөөдөл биелж, цаг хугацааны машинаар 1969 онд очсон мэт мэдрэмж төрөх болно" гэжП.Жэксонхэлсэн байна.

 
 
montsame.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler