![]() |
Г.Занданшатар: Хотын даргад томилогдох хүн туршлагатай хүн байх ёстой
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019 оныг Эх оронч худалдан авалтын жил болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж, ажлын байр бий болно. Ажлын байр бий болж байж ажилгүйдэл ядуурлын асуудал шийдэгдэнэ. Монгол Улсынхаа хөрсөн дээр ургасан гурил, будаа, төмс монгол хүний биед өгөөжтэй байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Үндэсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэлээ хэрэглэж хэвшихийг нийт ард иргэдээсээ хүсч байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хотын даргын асуудлыг ямар учраас одоо хүртэл батламжлахгүй байгаа юм бол?
-Хотын даргад агаарын бохирдол, түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах ажлын туршлагатай, намынхаа бүлгүүдийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн байх ёстой. Зарчмын дагуу энэ асуудлыг шийднэ.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал юу болсон бэ. Сингапурт зарагдсан байна гээд байсан?
-100 хувь Засгийн газрын хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа. МУ-ын хууль тогтоомжийн дагуу ОӨУБЕГ-т бүртгэлтэй хэвээрээ байна.
Б.Анир
