|
Видео

Шинэ мэдээ

“Блю Бус”, “Тэнүүн огоо”-гийн зөвшөөрлийг цуцалж, иргэдийн амийг хамгаална уу, Д.Отгонбаатар дарга аа

 

“Блю Бус”, “Тэнүүн огоо”-гийн зөвшөөрлийг цуцалж, иргэдийн амийг хамгаална уу, Д.Отгонбаатар дарга аа

 

2018 он. Нийтийн тээврийн салбарт улаан гэрэл ассаныг анхааруулсан шалгалтын хариу гарч, Тээврийн прокурорын газраас нийслэлийн Тээврийн газарт 178 автобусыг үйлчилгээнд явуулахгүй байхыг анхааруулсан.

 

2019 он. Долоо хоногийн зайтай "Блю бус”, "Тэнүүн огоо” ХХК-ийн автобус шатав.

Энэ бол төрийн болон хувийн хэвшлийн салбарынхан хэрхэн ойлголцож, хэр хамтарч ажилладагыг илтгэн харуулсан явдал. Азаар дээрх хоёр автобус шатах үед эрдэнэт хүний амь эрсдэж, хэн нэгэн эрүүл мэндээрээ хохироогүй ч гэлээ, нийтийн тээврийн салбарт уналтад орж, улаан гэрэл ассаныг илтгэсэн юм.

Нийтлэлийнхээ эхэнд Тээврийн прокурорын газраас нийслэлийн Тээврийн газарт 178 автобус үйлчилгээнд гаргахгүй байх анхаарууллга хүргүүлснийг дурьдсан. Тэгвэл эх сурвалжийн өгүүлснээр нийслэлийн Тээврийн газраас дээрх арга хэмжээг аваагүй гэдгийг дурьдсан юм. Тэгвэл Тээврийн прокуроын газраас анхааруулсан 178 автобусны хоёр нь шатсан юм биш биз. Ийм асуулт асуухаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн болохоор ийнхүү асуусан юм. Тодруулбал, "Блю бус”, "Тэнүүн огоо” ХХК-ийн автобус долоохон хоногийн зайтай шатахаас өмнө буюу 2018 оны эхээр Тээврийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн албанаас нийтийн тээврийн салбарт шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар 15 аж ахуйн нэгжийн 178 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг хориглох, шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, парк шинэчлэл хийх зэрэг тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Тиймээс Замын цагдаагийн албанаас санал авч, шалгах хуудсын загварыг хүргүүллээ. Судалж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглуулах арга хэмжээ авна уу гэсэн албан бичгийг өнгөрсөн оны хоёрдугаар сард Тээврийн прокурорын газраас нийслэлийн Тээврийн газарт хүргүүлсэн байдаг. Гэвч дээрх газраас тодорхой арга хэмжээ авалгүйгээр том толгойлсны харгайгаар хоёр автобус шатчихлаа. Монгол Улсын иргэн амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон бол хэн хариуцлага хүлээх вэ. Ажил албаа үүргийнхээ дагуу гүйцэтгэж чадахгүй гэдгээ нотлон харуулсан нийслэлийн Тээврийн газрын удирдлагууд лав хариуцлага хүлээхээс бултах нь лавтай.

Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцог хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Зорчигчийг сууж амжаагүй шахуу байхад хөдөлдөг. Бүр хоёр автобус уралдсан тохиолдол хүртэл бий. Тиймээс осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлага бичиж хүргүүлсэн. Одоо ч бичиж байна. "Хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн шалгаач ээ” гээд шаардаж, зөвлөөд байхад хэрэгжүүлдэггүй. Дээр нь нийслэлийн Тээврийн газарт бид албан бичиг хүргүүлсэн. "Шалгах хуудсыг нэгдсэн журмаар бүх газарт хэрэгжүүлээч ээ” гээд журмыг нь бид боловсруулж өгсөн. Уг нь тэдний ажил шүү дээ. Гэтэл ажлыг нь өмнөөс нь хийж өгөөд байхад хэрэгжүүлдэггүй” гэж ярьсан байдаг юм.

Тиймээс нийслэлийн Тээврийн газрын дарга Отгонбаатараас тодруулга авахыг хүссэн боловч хяналтын хэлтсийн дарга Ц.Мягмараас шаардлагатай зүйлийг тодруулж болно гэв. Хяналтын хэлтсийн дарга Ц.Мягмарын хэлснээр автобус шатсан дүгнэлт одоог хүртэл гараагүй юм байна. Харин урьдчилсан байдлаар цахилгаантай холбоотой асуудал үүссэн болов уу гэж таамаглаж байгаа аж.

Дээрх албаны эх сурвалжуудын хэлснээс хөдөлгөөний явцад цахилгааны эвдрэл, гэмтэл гарч автобус шатдагийн нэг шалтгаан нь үйл ажиллагаа нь хэвийн эсэхийг сайтар шалгаагүйгээс үүддэг аж. 

Ер нь аливаа улсын хөгжлийг нийтийн тээврээр нь дүгнэдэг гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улсад нийтийн тээвэр хэр зэрэг хөгжсөнөөс нь хамаарч хөгжлийг нь тодорхойлох нэг үзүүлэлт болдог байна.

Гэвч бид нийтийн тээврийн хөгжил ярихаасаа урьд улаан гэрлээ хэзээ шилжүүлэх вэ гэдгээ ярих хэрэгтэй болжээ. Улаан дохионд "ээнэгших”-гүй байхын аргагүй олон асуудал мөр зэрэгцэн байх хооронд хөдөлгөөнд оролцож буй иргэд ногоон гэрлийг хүлээж байна. Тэдэнд аюулгүй, тав тухтай зорчих ногоон гэрэл хэрэгтэй.

Ясаа булаалдсан ноход шиг албан тушаалаа булаалдсаар байх зуур нийтийн тээвэр нэг нэгээрээ шатсаар л байг уу Д.Отгонбаатар дарга аа. Тиймээс зөрчил гаргасан Блю бус”, "Тэнүүн огоо” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, эгэл жирийн иргэдийн амь насыг хамгаална уу.

Б.Лхам

24tsag.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler