|
Видео

Шинэ мэдээ

“LG” компани 6G технологийг хөгжүүлэх лаборатори нээжээ

“LG” компани 6G технологийг хөгжүүлэх лаборатори нээжээ

БНСУ-ын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч "LG” компани Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнтэй хамтран зургадугаар үеийн утасгүй сүлжээ буюу "6G” технологийг хөгжүүлэх лабораторийг нээсэн тухай компанийн төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.
Уг судалгааны лабораторийг Сөүл хотоос өмнөд зүгт 160 километр зайд оршдог Тэжон хот дахь Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд нээжээ. Судлаачид гар утасны харилцаа холбооны салбарт тэргүүлэх технологийг бүтээхийг зорьж байгаа ажээ.
Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн нь БНСУ-ын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухаан, инженерчлэлийн институтуудын тэргүүлэгчдийн нэг юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler