|
Видео

Шинэ мэдээ

Сар шинийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдах эцсийн тов гарчээ

Сар шинийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдах эцсийн тов гарчээ

"Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан "Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийн буюу битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна. Харин барилдааны тасалбар 10,000 төгрөгийн үнэтэйгээр энэ сарын 26-ны өдрөөс худалдаалагдаж эхэлсэн байна. Билетийн касс өдөр бүрийн 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. "Буяант-Ухаа” спортын ордон 5,000 хүний суудалтайгаас өнөөдрийн байдлаар 2,000 орчим тасалбар зарагджээ. Тасалбар шаглаж зарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй иргэний үнэмлэхтэйгээ ирсэн иргэдэд үйлчилж байгааг анхаарууллаа.

sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler