| |
Сар шинийн барилдааны тасалбар худалдаанд гарчээ
Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт болохоор товлогджээ. Хэдийгээр МҮБХ-ны асуудлаар маргаантай байсан талууд ойлголцолд хүрч, "Бөхийн өргөө" нээгдсэн ч өмнө нь "Буянт-Ухаа" ордонд барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байсан учир ийнхүү сар шинийн барилдааныг том зааланд хийхээр болсон аж.
Барилдааны тасалбарыг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн "Буянт-Ухаа" спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн байна.
Үнийн хувьд байршил харгалзахгүй 10.000 төгрөг бөгөөд суудлын байрлал заахгүй аж.
Тасалбар дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй гэнэ. Мөн тасалбар худалдаж авахдаа Иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг "Буянт-ухаа" спортын ордны албан хүн сануулав.