|
Видео

Шинэ мэдээ

Шинэ үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан болно

 

Шинэ үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан болно

 

Шинэ Үндсэн хуулийн 27 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 13-ны ням гарагт "Буянт-Ухаа” спортын ордонд болно.

 

Одоогоос 27 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монголчууд шинэ Үндсэн хуулиа батлаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан зарласан түүхтэй. Энэ үеэс эхлэн жил бүр Шинэ Үндсэн хуулийн барилдааныг зохион байгуулж ирсэн бөгөөл хамгийн анхны барилдаанд улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж байжээ. Харин энэ барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурав дараалан түрүүлсэн хамгийн дээд амжилт юм.

Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь нарын аваргууд ч тус барилдаанд түрүүлж байсан юм.  Шинэ Үндсэн хуулийн 2017 оны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлсэн бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын гарди Ө.Бат-Орших түрүү бөхөөр тодорч байлаа.

Б.ОД

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler