|
Видео

Шинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд огцрох өргөдлөө өгөх ёстой

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд огцрох өргөдлөө өгөх ёстой

Эрүүл саруул, ердөө 19хөн настай хүү цэргийн албанд ирчихээд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Анхны ч биш, өмнө нь ийм явдал удаа дараа болж байсныг уншигч та санаж байгаа байх.  Харамсалтай нь хүүг амиа алдахад ордны сэтгүүлчид Батлан хамгаалахын сайдаас энэ тухай лавлахад "Хэрэвээ та нар үнэхээр алдаа олсон юм бол баримтыг нь гарга" хэмээн зандрангуй, тавлангуй хэлж байх юм. 
 
Дарга нараа, сайд нараа нийгэм өөрчлөгдсөн. Хүн үхэж байхад, амьдрал зогсож байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай лаглаан суудаг цаг үе дууссан.
 
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэрэвээ огцрохгүй үлдвэл ийм үйл явдал хаа нэгтээ дахин давтагдаж, дахин нэг аавын хүү амиа алдахыг үгүйсгэхгүй. "Яахав сайдын шууд оролцоо байхгүй шүү" дээ гэх ядмаг, өнгөрсөн нийгмийн аргументээр хамгаалах гэж битгий оролдоорой. Сайд огцорсноор асуудал тэр даруй шийдэгдэхгүй ч, бусдад нь сургамжтай, нийгэм өөрчлөгдөж байгаа дохиог дахин нотлох нийгмийн хэрэгцээ байгаа юм.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ асуудал дээр байр сууриа батлан харуулж, сайдаа огцруулна гэж олон нийт хүлээж байгааг уламжлая.
 
 
Н.Энхболд нь  2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын албыг тус тус хашжээ.
 
Э.Сүрэн
 
 
 
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler