|
Видео

Шинэ мэдээ

"Япон руу ажилд зуучилна" гэсэн зард хууртахгүй байхыг анхааруулав

"Япон руу ажилд зуучилна" гэсэн зард хууртахгүй байхыг анхааруулав

 


Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зар ихээр гарах болсон.

Тэгвэл энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүмүүс монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэж, нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгааг  Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтсээс мэдэгдэж байна. Тиймээс иргэдийг олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зарлалд хууртагдахгүй байхыг анхаарууллаа.

Х.Хулан

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler