| |
Хар тамхи хэрэглэсэн бүсгүйчүүдийг саатуулжээ
Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгаас шалгалт явуулж 24-28 насны дөрвөн эмэгтэйг хар тамхины хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Хэргийн газраас ice буюу мөс их хэмжээгээр олдсон бөгөөд энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа дөрвөн бүсгүйн хоёр нь хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас сая мэдээлэл хийхдээ дуулгав. Мөн сүүлийн үед цахим худалдааны хэрэг их гарах болсон бөгөөд иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Энэ оны эхний арван сарын байдлаар нийт 1.8 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдээд байгаа аж. Цахим худалдаатай холбоотой гэмт хэрэг анх 2012 онд бүртгэгдэж байсан бол одоо улам ихсэх хандлага ажиглагдаж байгаа гэв. Тиймээс иргэдийг ялангуяа гадаадаас интернет худалдаа хийхдээ сэрэмжтэй байхыг анхааруулав.