| |
Видео
Шинэ мэдээ
Амьдралд зарим зүйлс илүү эрхэм чухал байдаг
Аав: Тэг тэг. Миний хүү юу асуух гэсэн юм?
Хүү: Ааваа та нэг цагийн цалин хэдэн доллар авдаг вэ?
Аав: Миний хүүд ийм зүйл асуух шаардлага байна уу? Яагаад ийм зүйл асуугаад байгаа юм?
Хүү: Зүгээр л мэдмээр санагдаад. Та хэлчих л дээ, ааваа та нэг цагийн цалин хэдэн доллар авдаг вэ?
Аав: Тэгж их мэдмээр байгаа юм уу? Аав нь цагт 100 доллар авдаг.
Хүү: ӨӨ Тийм үү ( гээд хүү толгойгоо гудайлгав )
Хүү: Ааваа та надад 50 доллар зээлээч тэгэх үү?
Аав: Хэдэн төгрөг зээлж хэрэггүй тоглоом эсвэл аль нэг дэмий зүйлд мөнгө үрэх гэж асуугаа юу өрөөндөө ороод унт. Өөрийгөө ямар хувиа хичээсэн зан гаргасан талаар бодоорой. Би чамайг ийм хүн болгох гэж өдөржин зүтгэж байгаа юм байна л даа.
Бяцхан хүү чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав нь сандал дээр суун хүүгийнхээ асуусан зүйлийг бодон улам уур нь хүрч байв. Хэдэн төгрөг авах гэж яаж ийм зүйл асууж болдог байна? Цаг гарны дараагаар аав нь тайвшраад ийн бодож эхлэв: Миний хүүд тэр зээлье гэсэн 50 доллараар нь авах зайлшгүй хэрэгтэй зүйл байсан байх. Хүү маань тэгээд ч ингэж мөнгө асуугаад байдаг хүүхэд биш. Ингээд аав бяцхан хүүгийнхээ өрөөний хаалган дээр ирээд хаалгыг онгойлгов.
Аав: Миний хүү унтаж байна уу?
Хүү: Үгүй, ааваа би сэрүүн байна.
Аав: Аав нь бодож үзлээ. Түрүүн чамд арай л хатуу хандсан байна. Өнөөдөр аавынх нь хувьд их урт өдөр байлаа. Их ч ядарлаа. Май энэ чиний асуугаад байсан 50 доллар үүнийг ав.
Бяцхан хүү баярлан босоод инээмсэглэн
Хүү: Баярлалаа, ааваа их баярлалаа.
Тэгээд хүү дэрнийхээ доогуур гараа хийн хэдэн доллар гаргаж ирэв. Аав нь хүүгээ дэрэн доороосоо мөнгө гаргаж ирэхийг нь хараад мөнгөтэй байж яагаад дахиад мөнгө асуув гээд дахин уур нь хүрэв. Тэгтэл хүү мөнгөө нэг нэгээр нь тоолоод аавруугаа харав.
Аав: Мөнгөтэй байж яагаад дахиад мөнгө асуусан юм бэ?
Хүү: Учир нь миний мөнгө хүрэхгүй байсан юм аа. Харин одоо бол хангалттай мөнгөтэй болчихлоо.
Ааваа надад одоо 100 доллар байна. Би таны ажлын цагаас нэг цагийг нь худалдан авч болно биз дээ? Маргааш та гэртээ эрт ирээрэй. Би тантай оройн хоолоо хамт идмээр байна.
Аав нь хүүгээ тэврэн аваад хүүгээсээ уучлалт гуйв. Энэ бол амьдрахын төлөө цуцталаа зүтгэж байгаа хэн бүхэнд богинохоон хэмжээний сануулга. Өөрсдийн ойр дотно, бидэнд эрхэм нандин хүмүүстэйгээ сайхан цагийг өнгөрөөх хэрэгтэй. 100 долларын үнэ цэнэтэй цагаасаа хэдэн хормыг өөрийн хайртай хүмүүстээ зарцуулж байх хэрэгтэй. Хэрэв бид маргааш энэ ертөнцөөс үүрд одох юм бол бидний ажиллаж байгаа компани хэдэн өдрийн дотор л гэхэд өөр хүн олоод авчихна. Харин бидний орхин одож байгаа бидний хайртай гэр бүл, найз нөхөд үлдсэн амьдралдаа биднийг дурсан санаж явах болно. Үүнийг эргэцүүлж нэг үзээрэй. Бид заримдаа ажлаа гэр бүлээсээ чухалд тавьчихсан л явж байдаг шүү дээ.