| |
Видео
Шинэ мэдээ
Айлган сvрдvvлж авлига авдаг татварынхан
Татварынхнаар овоглосон хулгай дээрэм эцэс төгсгөлгvй бололтой.
Хаанаасаа аваад хаалгачаа хvртэл мөнгөний vнэрт шунасан энэ "вант улсын”
ажилчид улсын мөнгөөр бийлэгжvv загнаж, уух идэхийг юмын чинээ
тоодоггvйг алдарт Ч.Гансvхийн 17 тэрбум нотолно.
Татварынхантай холбоотой авлига хээл хахууль, хулгайн хэрэг ганц vvгээр зогсохгvй бололтой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжина, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хvртэнэ. Дээр нь татвар төлөгчдөөс авлига авна. Тэгэхээр манай татварынхан маш их азтай хvмvvс гэсэн хошин шогийн яриа гадуур тараад байна.
Яг vнэндээ аль нэг дvvргийн татварын байцаагч болчихвол хэдэн vеэрээ идээд барахгvй их хөрөнгийг амархан цуглуулдаг гэсэн vг. Төрийн нэрийн өмнөөс татвар цуглуулах онцгой эрхээ хувийн ашиг сонирхолдоо нийцvvлсэн татварынхны даварсан ажиллагааг сая л нэг юм хуулийхан анзаарсан бололтой. Ийн хэлэхийн учир нь олон тэрбумын урамшуулал авч АТГ-аар шалгагдаж байгаа байцаагчдын талаарх мэдээллийг бид өмнө нь хvргэж байсан.
Монгол Улсын татвар бvрдэхгvй байгаа энэ хvнд нөхцөлд татварын байцаагчид өөрсдөдөө хоёр тэрбум гаруй төгрөгийг урамшуулал маягаар авч байсан нь АТГ-т шалгагдах vндэслэл нь болсон юм.
Тэдний энэхvv буруу бодлогоос болж өнөөдөр олон аж ахуйн нэгж, компаниуд татварын өрөнд баригдаж ажилчдаа ч цомхотгож эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь нийгмийн болоод эрvvл мэндийн даатгалаа ч төлvvлж чадахгvй байдалд ороод байна шvv дээ. Гэтэл ийм хvнд vед татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа татварынханд олон нийт дургуйцлээ илэрхийлж эхлээд байна.
Тодруулбал, зарим дvvргийн татварын албаны дарга нар өөрсдөдөө 800 хvртэлх сая төгрөгийг зvгээр л урамшуулал маягаар олгосон. Жилд 800 сая төгрөгөөр өөрсдийгөө урамшуулсан гэхээр татварын дарга нар сард 66 сая төгрөг идээд сууж байна гэсэн vг юм. Тэдний ийнхvv баруун солгойгvй халаасласан мөнгө хэний мөнгө вэ. Мэдээж бvгд л татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө гэхээр vнэхээр харамсалтай.
Тиймээс хууль хяналтынхан бvх дvvргvvдийн татварынхныг шалгах ажлыг нарийвчлан хийж байгаа юм. Улмаар АТГ-т татварын байцаагчид, дарга нартайгаа мөнгө идэж уусан хэргээр ч шалгагдаж байгаа цөөнгvй хэрэг бий гэдгийг ч эх сурвалж онцолсон юм. Товчхондоо бол татварынхантай холбоотой хэрэг дундрах нь бvv хэл цааш улам ихээр хvрээгээ тэлж байна.
Манай сонин өнгөрсөн дөрөвдvгээр сард ТЕГ-тай холбоотой нэгэн хэргийн тухай мэдээлж байсан. Тодруулбал УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт бичиг ашиглан, татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжvvдийн vйл ажиллагааг шалгаж хууль зөрчсөн, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгууллагуудад эрvvгийн хэрэг vvсгэсэн.
Өөрөөр хэлбэл,2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан нь тогтоогдож байсан.Татвараас зайлсхийсэн хууль бус vйлдлийн улмаас улсын төсөвт орох ёстой байсан 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагдаж байсан юм.
Харин НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, аж ахуйн нэгжvvдэд худалддаг байсан татварын байцаагч Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэрэгт яллах дvгнэлт vйлдvvлэн Нийслэлийн прокурорын газарт шилжvvлжсэн ч өнөөг хvртэл энэ тухай мэдээлэл яаж шийдэгдсэн нь сураг алдарсан гэж хэлж болно. "Энэ мөнгө хаачсан бэ” гэдэг асуулт одоогоор хариултгvй байна. 47.8 тэрбум төгрөг гэдэг энгийн нэгэн албан хаагчийн хувьд насаараа цуглуулаад ч хуримтлуулах мөнгө биш.
Харин татварыхны хувьд бол задгай мөнгөтэй адил байж магадгvй юм. Ажил, албан тушаалаараа далимдуулан аж ахуй нэгжvvдийг хянана, шалгана, дарамтална, далимдуулна гээд тэдний баяжих арга олон. Ч.Гансvхийн хэрэг л гэхэд татвараа төлөөгvй компаниуд дээр акт торгууль бичиж айлган сvрдvvлэх маягаар авлига авдаг, татвараа төлсөн компаниудын татварын орлогыг нуун даргадуулж хуурамч бичилт хийх замаар дундаас нь хулгайлдаг гээд эрvvгийн хуулийн маш олон зvйлийн ангийг зөрчсөн байдаг.
Заримдаа бvр мэдэн будилж ч болдог гэж байгаа. Энэ мэтээр чоныг нь цөөлсөөр байтал хонь яагаад хорогдоод байгаагийн гол учир нь мэдээж эрх мэдэл бvхий албан тушаалтнуудтай холбоотой хэрэг. Ер нь томоохон албан тушаалтан хийгээд хөрөнгө мөнгөтэй хvмvvстэй холбоотой хэрэг замхарч, сарнин алга болдогийн нэг жишээ нь дээрх НӨАТ-ын хэрэг юм.
Төр засаг татварынхныг өөрсдийгөө урамшуулах vvд хаалгыг нь нээгээд өгчихсөн байдаг байна. Тиймээс Нийслэлийн дvvргvvдийн татварын хэлтсvvд Засаг даргатайгаа байгуулсан vр дvнгийн гэрээгээр татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелvvлсний 60 хувиар өөрсдийгөө шагнан урамшуулж байгааг АТГ-аас тогтоосон нь энэ юм.
Энэ бvхний эцэст сая л нэг юм Засгийн газар татварынхны тансаглалыг анхааралдаа авч УИХ-ын дарга З.Энхболд дараах шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, тэрбээр " Татварынханы олон тэрбумаар шагнуулсныг зогсоож буцаан төлvvлэх " болно гэх шийдвэрийг ТЕГ-ын дарга Т.Батмагнайд албан шаардлага хvргvvлсэн байна.
Татварын Ерөнхий Газрынхантай холбоотой энэ мэт бусармаг vйлдлийг хуулийнхан, шалгасан шиг шалгах цаг нь ирсэн юм бишvv.
Эх сурвалж: