|
Видео

Шинэ мэдээ

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо

 


Сангийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Ингэхдээ батлан даалтад гарган гадуур шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад оффшор, Оюутолгойн асуудлаар шинэ үйлдлүүд илэрсэн байна. Тиймээс АТГ-аас зайлшгүй хорьж шалгах шаардлагатай хэмээн цагдан хорих хүсэлтээ хүргүүлжээ. 

Шүүх хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler